14 настай охиныг хүчиндсэн хэрэгт холбогдсон 3 этгээдийг шүүх хурал хойшлогдлоо
2023 оны 6 сарын 15
Ховд аймагт оны есдүгээр сард 14 настай охиныг "дотуур байрнаас нь гэрээс чинь эргэлт ирснийг ав" хэмээн дуудаж гаргаад хээр аваачиж гурван этгээд хүчирхийлсэн хэрэг гарсан.
Тодруулбал, хохирогч охин төрсөн аав, хойд ээжтэйгээ амьдардаг бөгөөд аав нь архи уудаг, хойд ээж нь байнга зоддог байсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл хэрэг үйлдсэн гурван этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд тус хэрэгт холбогдсон 3 этгээдийг цагдан хорих эсэхийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт болох ёстой байсан ч өмгөөлөгч нар нь ирээгүй гэх шалтгаанаар 3 өдрөөр хойшиллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



648161
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс