ШУУРХАЙ: БНСУ-д хүчирхийллийн хэргээр баривчлагдсан Л.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат нь БНСУ-д албан ажлаар явж байхдаа бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн Солонгосын цагдаагийн газар саатуулагдсан юм.
Тус хэрэгтэй холбогдуулан Чэжүгийн зүүн цагдаагийн газраас "40 настай М-г хүчирхийллийн хэргээр баривчилсан бөгөөд хэргийг хянан шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн" гэж мэдээлжээ.
Ташрамд дурдахад, тус улсын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар зааснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал багадаа 3 жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн хүчиндэх, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд 10 жил оноодог аж.









