ТОДРУУЛГА: 120 мянгатын уулзварт байрлах дэлгэц шатсаныг бүрэн унтраалаа
2023 оны 6 сарын 15
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатад байрлах "Тэмээтэй хөшөө"-тэй уулзварын зарлалын самбарт гал гарчээ.
Яг одоо онцгой байдлын албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.
Энэ талаар НОБГ-аас тодруулахад "Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 12:47 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраалаа" гэв.
Гал юунаас болж гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648153
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс