ПРОКУРОР: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн шөнийн цэнгээний газарт МЭДЭГДЭЛ хүргүүлсэн

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 309 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 6 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 18 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

  • Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй караоке нь үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг зөрчиж, Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчин, цагийн хязгаарлалтыг хэтрүүлсэн гэх зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “С” ХХК-д;
  • Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” шөнийн цэнгээний газар нь 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “У” ХХК-д тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648135
0 эможи

Зочин
2023-06-15 10:30
ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ГОЛ ЗОНХИЛРХ ХҮМҮҮС НЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЯМАР Ч МУУХАЙ ЮМ,ЯМАР Ч ЗАВААН ЮМ, ЯАСАН Ч ГЭР ОРОНТОЙ ЮМ, ҮНЭН ЗАВААН ЗАЛХАГ 35-ААС ДЭЭШ ЭМЭТЭЙЧҮҮД ГЭР ОРОН ҮР ХҮҮХЭД ХАНЬ ИЖЛЭЭ ОРХИОД АРХИДАН СОГТУУРЧ, ЗАВААРАН ЗАВХАЙРЧ ОРИЛЖ ХАШГИРЧ ҮНЭСЭЛЦЭН ҮНГЭЛЭЛДЭЖ БАЙГАА АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙН ЭНЭ БУЗАР ДҮР ТӨРХ ҮНЭХЭЭР ГУТАМШИГ БАЙНАА. ЯАНАА ЭНЭ ТЭНЭГИЙН ТЭНЭГ АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙГ ТЭД ЯАЖ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛЭЭ АВЧ ЯВАХВЭ ТЭР МУУХАЙ ГАР, НҮҮР АМААРАА ҮР ХҮҮХДЭЭ ЯАЖ ҮНСЭХ ВЭ АРАЙ Л ДЭНДҮҮ МУУХАЙ ЗАМБАРААГҮЙ БАЙНАА. ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД ГАДНААС АРХИ ОРУУЛЖ ИРЖ ЗАРЖ БАЙГАА НЬ НӨГӨӨ ШАГИЙН ХУУРАМЧ АРХИ ГЭДЭГ НЬ БАЙЖ БОЛОХ ТАЛТАЙ ҮҮНД ШАЛГАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙХ ШҮҮ.ЕР НЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД НЭГ Л ДАРУУЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙХАА АРАЙ Л ЗАДГАЙ БОЛОЛТОЙ.МОНГОЛ АВГАЙ НАР ЯАСАН Ч ИХ АРХИЧИН ЮМ,ЯМАР Ч ИХ АГСАН ЮМ,ЯМАР Ч ИХ ШУНАЛТАЙ ЮМ,ЯМАР Ч ИХ ЗАВХАЙ ЮМ
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up