800 хятадын гол зохион байгуулагч Лью Тин Хуагийн 12 жилийн ялыг хэвээр нь үлдээлээ
2023 оны 6 сарын 15
Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан юм.
Тэгвэл шүүгдэгч Лью Тин Хуад 12 жилийн хорих ялаар шийтгээд байсан юм.
Харин БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нь өмгөөлөгч нарын хамтаар УДШ-д гомдол гаргасныг өчигдөр Эрүүгийн хэргийн танхимынхан хянаад хэргийг нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648128
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс