"Итгэлийн танхим-2" ирэх сард нээлтээ хийнэ
Хамтлагаасаа уран бүтээлийн чөлөө аваад байгаа МУСТА, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аян өрнүүлж байна. Жүжигчин бүсгүйн санаачлагаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулж ажил өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд эхэлсэн.
Тэгвэл энэхүү танхимыг тохижуулах ажил дуусчээ. Энэхүү танхим ирэх сарын нэгэн буюу 8-р сарын 1-нд хамтран ажилласан бүх хүмүүстэйгээ хамтдаа Талархлын өдрөө тэмдэглэх гэж байна.
Тэрээр цахим хуудаснаа “Итгэлийн танхимийн ажил амжилттай дууслаа. Бид 08 сарын 01ны өдөр буюу ирэх баасан гаригт хамтран ажилласан бүх хүмүүстэйгээ хамтдаа Талархлын өдрөө тэмдэглэх гэж байна. Бидний шинэчлэн засварлаж, тохижуулсан танхимд Онон захиралтай “НОВЕЛТИ” ХХК-ийн хамт олон 6,500,000 төгрөгийн үнэ бүхий бактерийн эсрэг нано нимгэн бүрхүүл сүүлийн үеийн Nanoprotect-T бүтээгдхүүнээр ариутгалыг хийж өглөө. Энэхүү төхөөрөмжийн үзүүлэлт 0.08-аас дээш байвал хүний биед хортой нөхцөл болдог юм байна. Бидний засвар хийсэн танхимын үзүүлэлтийг үзэхэд 1.55 байв. Хичнээн цэвэрлэгээ хийсэн ч гэсэн барилгын ажил явагдсан болохоор тоосжилт агаарын бохирдол их байх нь аргагүй байх л даа. Гэхдээ хамгийн гоё нь хоёрхон хоногийн хугацаанд Nanoprotect-T бүтээгдхүүний үр дүн гарч агаар дахь хорт бодисыг 10 дахин бууруулсан байлаа” хэмээн бичжээ.