Хахууль авч байгаад баригдсан гэх “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэнэ

2023 оны 6 сарын 17

Arslan.mn

“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг нь НПГ-т хүргүүлсэн байна.  Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Хасу Эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд 100 орчим сая төгрөгийг авлигаар авч байх үйлдэл дээр нь ЭЦА-ны мөрдөгчид саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.

Тодруулбал, ДЦС-3 ТӨХК нь өнгөрсөн оны долдугаар сард "Утаа сорогч худалдан авах", "Дулаалгын материал худалдан авах" зэрэг хэд хэдэн тэрбумын төсөвт өртөгтэй 2 тендер зарлаж, Хасу-Эрчим ХХК-г шалгаруулан гэрээ байгуулсан байдаг. 

Л.Эрхбаатар нь өмнө нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилогдоод нэг жил болж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
648087
2 эможи

Зочин
2023-06-14 14:23
Шуналын тулам авилгачин новш байнаштээ
zochin
2023-06-14 13:57
ЭДЦС ын захирал байхдаа авилгын асуудалд олон удаа холбогдож байсан шуналтай хулгайчдаа
keyboard_arrow_up