Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт ХҮРЛЭЭ

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.13/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Бүх инфляцыг гадаад руу чихчихээд сууж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүний голлох инфляц явж байна. Монгол Улс 71 сая толгой малтай хэрнээ махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ. Инфляци бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Тендер зарлаад хамгийн муу гүйцэтгэгчийг шалгаруулдаг. Гэтэл дэлхийн улс орнууд тухайн жилүүдэд хийсэн ажлаар нь сайн гүйцэтгэгч, сайн нийлүүлэгчийг шалгаруулаад,  төсөвт өртөгтэй нь уялдуулаад тодорхой хэмжээний хэнмэлтүүдийг тохиролцоод хийдэг туршлага бий болжээ. Манайд тендер зарладаг, заримдаа компани орж ирдэг, зарим тохиолдолд компани орж ирдэггүй. Компани орж ирлээ гэхэд хоорондоо маргалддаг, шүүхээр явсаар байгаад дуусдаг." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648071
0 эможи

Зочин
2023-06-13 17:09
gadagsh gargah exportoo tur horiglooch
keyboard_arrow_up