ОБЕГ: Иргэд “Би чадварлаг сэлдэг” гэж ус руу ороод 3-хан секудэд живж амь насаа алдах тохиолдол гардаг

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн онцгой байдлын газраас гол, усны ослын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлж байна. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  Борооны улирал эхэлж, урин дулаан цаг ирж байна. Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд +30 градус хүрч халахыг мэдээлж байгаа. Иймд иргэд гол дагуу амарч, зугаалах нь элбэг.  Улмаар гол, усанд эрсдэж амь насаа алдах тохиолдол 6-9 сард эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Хэрлэн гол дагуу явуулах шийдвэр гарсан.

Энэ сарын 15-наас эхлээд завь эргүүл ажиллаж, голын эрсдэлтэй хэсэг рүү орж сэлэхийг завдсан иргэдийн үйлдлийг таслан зогсоож, цагаан хоолойгоор зарлан мэдээлж, анхааруулна.

Иргэд “Би чадварлаг сэлдэг” гэж ус руу ороод 3-хан секудэд живж амь насаа алдах эрсдэлүүд гардаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648057
0 эможи

keyboard_arrow_up