ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар Хурандаа Б.Батзоригийг ТОМИЛЛОО

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар Хурандаа Б.Батзоригийг томилжээ. 

Харин уг албан тушаалыг хариуцан ажиллаж байсан Хошууч Г.Мөнхбаярыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогдсон байна.

Цагдаагийн хурандаа Б.Батзориг нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Налайх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Гэмт хэрэгтэй тэмцэх албанд ахлах мөрдөгчөөс эхлэн ажиллаж, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлагч, 2018 оноос эхлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан. 

Өөрөөр хэлбэл, түүний хувьд цагдаагийн байгууллагын бүх шатны нэгж буюу мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх чиглэлийн харья хэлтэс, газарт ажиллаж байсан туршлагатай юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648011
5 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up