Долдугаар сарын 1-нээс ХҮҮХДИЙН МӨНГӨ шинээр авах хүмүүсийн хүсэлтийг авна

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

Хүүхдийн мөнгөний асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Өмнө нь хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 хувь олгодог байхад 10 хувь нь огт авдаггүй байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө авахгүй хүмүүс байж магадгүй. Амьдралын боломжтой ч байдаг юм уу тухайн хүний л сонголт байх. Тиймээс нийгэмд сонголтыг нь өгье гэж байгаа. Хэрвээ хүүхдийн мөнгө авахыг хүсвэл хүндрэлтэй бишээр шийднэ. Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө шинээр авах хүмүүсийн хүсэлтийг авна.

Бүгдээс нь хүсэлт авна гэвэл хөдөлмөр халамжийн систем, хэлтсүүд ч ачааллаа дийлэхгүй болно. Долдугаар сарын 1-н ойртож байгаа учраас иргэдийн хувьд ч бухимдана. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг цахимаар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан авах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэсэн юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648009
0 эможи

keyboard_arrow_up