Сүхбаатар дүүрэгт гэрээсээ гараад алга болсон 13 настай хүүг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

Гэрээсээ гараад алга болсон хүүг эсэн мэнд олсон байна.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар "2023 оны зургаадугаар сарын 11-ний 18:10 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 13 настай, эрэгтэй, Э оршин суух газраасаа сураггүй алга болсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Иргэдийн мэдээллийн дагуу 19:09 цагт хүүхдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь олж тогтоосон" гэсэн мэдээллийг өглөө.

Эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас ЗӨВЛӨЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648008
0 эможи

keyboard_arrow_up