ГЕГ: “ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА“ ахисан түвшний үндэсний сургалт боллоо
Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарийн эдийн засгийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд "Эрсдэлийн удирдлага" ахисан түвшний үндэсний сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн даргын газар, Австралийн хил хамгаалах албаны экспертүүд удирдан, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 40 албан хаагч хамрагдан ахисан түвшний эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшлийн мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын компендиумд шинээр оруулсан “Бараа нийлүүлэх сүлжээнд оролцогчдын эрсдэл; цахим худалдаа; өгөгдлийн дүн шинжилгээ; төсвийн орлого; зорчигч”-д эрсдэл тооцох арга зүй, эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Үүний үр дүнд “Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, ”Өгөгдлийн стратеги/засаглал” баримт бичгийн төслийг боловсруулж, “Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх журам”-д орчин үеийн эрсдэлийн удирдлагын чиг хандлага, “Эрүүл ахуй, хорио цээрийн хяналт”-д нэгдсэн эрсдэл тооцох арга зүй болон хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн онилгоог хэрхэн хийх талаар зөвлөмж өгчээ.