Барилгын салбарынхан цуглаж, барилгын материалын ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлаа зөвлөлдлөө
Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас хамтран өнөөдөр /2023.06.09/ "Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт форум зохион байгуулаа.
Форумд 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл”, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Улаанбаатар менежмент” ХХК, Барилга.МН, “Хангайн Ган-эрдэнэ” ХХК, “Сейф арматур” ХХК болон салбарын төрийн бус байгуулагуудын төлөөллүүд оролцлоо.
Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүй, аймгуудын барилгын материалын сорил шинжилгээний лабораториудын үйл ажиллагаа болон барилгын материал, бүтээгдэхүүний техникийн зохицуулалт, барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, хяналтын чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортын барааны материалд тавих гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа, барилгын ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, илтгэл хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулан ажиллаж байна.









