Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг малын гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо 

2023 оны 6 сарын 09

Arslan.mn

Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсээс харъяа гаалийн газар, хороодын гаалийн улсын байцаагчдад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг малын гоц халдварт, халдварт өвчнүүдийн тухай ойлголт, дамжин халдварлах зам, түүнээс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх тухай” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Хөдөө аж ахуй их сургуулийн Мал эмнэлэг биотехнелогийн сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нарыг урьж оролцуулсан байна. Сургалтанд улсын улсын хилээр нэвтэрч буй амьд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт шалгалт хийхэд анхаарах, малын хөл хориот өвчнүүд, тэдгээрт илрэх шинж тэмдэг, сэжигтэй тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авах, халдварт өвчний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647958
0 эможи

DR. LOUIS
2023-06-09 18:17
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 доллар
keyboard_arrow_up