Ж.Золбаяр буюу Амайг 1,5 жил “ХОРИХ“ ялаар шийтгэжээ
Нийслэлийн Прокурорын газраас аялагч Амай буюу Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь /шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ заалтаар Ж.Золбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бол өнөөдөр шүүх хурал нь болж, түүнд 1,5 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байна.









