Хятадын тагнуултай хамтран ажилласан Д.Баасан ламын эхнэр, охин хоёрыг 8 ЖИЛ ХОРИНО

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг  хянан хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 жил хорих ял, Бао Гуо Жунд Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Хэргийг сануулахад, олонд лам нэрээрээ алдаршсан Д.Баасангийн эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарыг БНХАУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж шүүх хурал 2022 оны аравдугаар сард болж, ээж, охин хоёрт тус бүр 8 жил, хамтран ажилласан тагнуулын ажилтан Бао Гуо Жунд 12 жилийн хорих ял оноосон байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647918
1 эможи

keyboard_arrow_up