БАЯРТ МЭДЭЭ: МУГТ Г.Үүрцолмон Азийн аварга боллоо

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цом болон Азийн аварга, самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ Г.Үүрцолмон өчигдөр Казахстаны Астана хотод эхэлсэн Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний "Мастерс" ангилалд алтан медаль хүртэв.

Г.Үүрцолмон гавьяат "Мастерс-5" буюу 55-59 насны ангиллын 79 кг-ын жинд ийнхүү тивийн аварга болов.

Тэрбээр шигшээ багийнхнаа дасгалжуулахын зэрэгцээ тэмцээний салхийг хагалан өөрөө барилдаж, залуу тамирчдадаа үлгэр жишээ үзүүлэн  бахтай сайхан түрүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647913
0 эможи

keyboard_arrow_up