Т.Сүхболд: Рекет явуулдаг таван бүлэгт эрүүгийн хэрэг үүсгэн ШАЛГАЖ БАЙНА

2023 оны 6 сарын 07

ХЗДХ-ийн сайд шувуу ажиллагааны явцын талаар мэдээл Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гадаадын иргэдийг хохироосон 56 хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Одоо найман хэрэг л үлдчхээд байна.

СЗХ-той хамтран койнуудад эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Улмаар 26 койн дээр гэмт хэргийн үндэслэл байна гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгалаа. Үүнээс хоёр койн анхдагч зах зээлээс мөнгө татаж, хоёр дахь зах зээл рүү гаргалгүй тараачихсан асуудал бий.

Б.Идэр-Одын талаар манай алба хаагч мэдээлэл өгсөн. Шалгах шаардлагын дагуу л шалгалтын ажиллагаа явуулна.

Нийт 94 этгээд хорих ангид ял эдэлж байна. Яллагдаар татагдсан 12 этгээд бий. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан түүнд элсүүлдэг 5 бүлэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байна” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647910
3 эможи

Зочин
2023-06-07 23:30
Цаад эздийг нь
keyboard_arrow_up