БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Л.Мөнхбат 3-5 жилийн хорих ял авна

2023 оны 6 сарын 07

Arslan.mn

БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар Солонгосын KBS телевиз мэдээлсэн. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тухайн улсын хуульд заасны дагуу шийтгэл хүлээнэ гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн юм.

БНСУ-д бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдвэл гурваас доошгүй жил хорих ял оноодог байна.

Тэрбээр эл хэргийг дараа үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол танилцуулсан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, “Би буруугүй” хэмээх утгатай тайлбар өгч эхэлжээ.

Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тус улсын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар зааснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал багадаа гурван жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн хүчиндэх, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд 10 жил оноодог аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647899
2 эможи

Зочин
2023-06-07 18:25
ХАЙРАН сайхан залуу нас,Яасан тэвчээргүй юм бэ?Сайндаа 7 хоноод ирнэ шдээ.
keyboard_arrow_up