GS25 сүлжээ дэлгүүрт хүүхэд үлдээсэн эмэгтэй орон нутаг руу зугтсан байж болзошгүй байна

2023 оны 6 сарын 07

Энэ сарын 6-ны өдрийн 17.00 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хүүхдийг 108 төвд хүргэн, хаяж явсан эмэгтэйг эрэн хайж байгаа юм.

Тэгвэл тус эмэгтэй орон нутаг руу зугтсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс эмэгтэйг эрэн хайх ажлыг орон нутаг руу чиглүүлжээ.

Хэрэв тухайн эмэгтэй төрсөн үрээ хаяж явсан бол эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлд "Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647888
1 эможи

keyboard_arrow_up