СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүү буйдангийн сунадаг хэсэгт толгойгоо гацаажээ
2023 оны 6 сарын 07
Буйдангийн доод талын төмөр завсар толгойгоо оруулж гацаасан бага насны хүүхдэд тусламж үзүүлэн аюулгүй болгожээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны 1552 дугаар байр бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар оруулаад гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А 2 настай, эрэгтэй/ сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








647878
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс