ТОДРУУЛГА: Ой хүрээгүй хүүхдээ GS25-д орхиж, зугатсан эмэгтэй олдоогүй байна
2023 оны 6 сарын 07
Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт өчигдөр буюу 6 сарын 6-ны 17:00 цаг орчмын үед ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан.
Тодруулбал, дэлгүүрийн ажилчид хүүхдийг хооллож, ээжийг нь бүтэн цаг хүлээсэн ч ээж нь ирээгүй учир Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгчээ.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг 108 төвд хүргэн, эхийг эрэн хайх ажиллагаа явуулж байсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Одоо тухайн эхийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. Орон нутаг руу гарч явсан байх магадлал өндөр байна. Хүүхдийг хүүхэд хамгаалах байранд хүргэж өгсөн." гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



1
647872
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс