“БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралд 400 гаруй хүн оролцож байна

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлэгт 2 прокурор, 9 яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй үргэлжилж байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647862
0 эможи

keyboard_arrow_up