Мандал сумын ЗДТГ: Энэ талаар сайн мэдэхгүй байна. Өчигдөр орой цахим хуудсаар дамжуулан мэдсэн
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-ын Чэжү аралд Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдcан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээний дараа Монгол Улсаас оролцсон бүжгийн хамтлагийнхантай архи уусны дараа уг хэрэг гарсан аж.
Түүний хувьд 1979 онд Сэлэнгэ аймагт төрж өссөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ-өөр сонгогдон ажиллаж эхэлсэн. Тэр цагаас сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон өдгөөг хүртэл ажиллаж иржээ. Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч талын ажлын албаны дарга гэх албан тушаалтай.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас тодруулахад “Энэ талаар сайн мэдэхгүй байна. Өчигдөр орой цахим хуудсаар дамжуулан мэдсэн. Өөр тодорхой зүйл мэдэхгүй байна” хэмээлээ.









