Хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул Денк-Эйр жуниор эмийг эргүүлэн татаж эхэлжээ

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлэгийн системээс Denk pharma GmbH &Co. KG компаний Денк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг шахмал эмийн 26938, 27084, 27104 цувралын дугаартай бүтээгдэхүүн тогтвортой байдлын судалгааны дүнгээр хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн.

Иймд манай улсад 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор 4мг” зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна.

Тус эмийг гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх, амьсгалын замын нарийслаас урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647852
0 эможи

keyboard_arrow_up