О.Бат-Найрамдалд олгогдоогүй зээлийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгана
2023 оны 6 сарын 05
УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалын нэр дээр БЗС-гаас зээл олгох тушаал гарсан ч тухайн зээлийг тэрбээр огт аваагүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг нээн шалгахаар болжээ.
Тэрээр 2013 онд Харвардын их сургуульд суралцах урилга хүлээн авсан үедээ БЗС-гийн ярилцлагад орж, тэнцээгүй учраас сургалтын зээлд хамрагдаж чадаагүй аж. Гэвч ярилцлагад орсноос хойш хоёр сарын дараа тухайн үеийн БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар түүнийг зээлд хамруулсан тухай шийдвэр гарсан ч тэрбээр үүнийг мэдээгүй бөгөөд тухайн зээлийг огт аваагүй хэмээн хэвлэлийн хурлын үеэр ярьсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








647808
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс