Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай эрэгтэйг хайж байна

2023 оны 6 сарын 05

Arslan.mn

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар энэ сарын 2-ны 20:00 цагийн үед иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ.

    Тус дуудлагыг өчигдөр 07:45 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө, 16 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 11:10-21:50 цаг хүртэл Хөх-Үзүүрийн шил, Боомын-Өндөр, Хясааны-Ам, гэдэг газраар найман километрийн тойрогт зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647800
1 эможи

keyboard_arrow_up