Хүүхдийн мөнгө олгох журамд ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

2023 оны 6 сарын 05

Ирэх сарын нэгнээс цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулах юм байна. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийж, журманд өөрчлөлт оруулах юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана гэх мэдээллийг өгсөн юм. Энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
647793
5 эможи

Zochin
2023-06-06 15:39
Uursduu ideh bolhoor ymarch dvrem juram bhgvi idne hvvhded mungu uguh bolhoor hichneen juram iim tiim gene vnen shijgiin hulgaichuud yumaa...sayhnii eej n unguruud munguu abj chadahgvi ohin, ta nar ingej ajil hiideg
keyboard_arrow_up