Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг ХАЙЖ БАЙНА

2023 оны 6 сарын 05

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн “Хөх-Үзүүрийн шил" гэдэг газраас иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас 06 дугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага 06 дугаар сарын 04-ний өдрийн 07.45 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11:10 цагаас 21:50 цаг хүртэл “Хөх-Үзүүрийн шил”, Боомын-Өндөр, Хясааны-Ам, гэдэг газруудаар 8 км/-ын тойрогт зохион байгуулж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга баг, “Угалзтийн голын цоорхой” гэдэг газраас 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 06 дугаар сарын 04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647781
0 эможи

keyboard_arrow_up