ЗАСВАР: Маргаашаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд

2023 оны 6 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарладаг.

Маргааш буюу зургаадугаар сарын 5-15-ны өдрүүдэд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.

Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон орчмын хэрэглэгчид, 100 айл, 11-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид 

"УБДС" ТӨХК-аас тайлбарласнаар, 10 хоногийн хугацаанд төв шугамын таслах хаалт шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлаж урсгал засвар хийх юм байна. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс "Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл засвар хийх үеэр хэрэглээний халуун усыг хаана.

Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгана" гэж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647768
0 эможи

keyboard_arrow_up