БЗД-ийн Прокурор, Цагдаагийн газрын хамтарсан “СПОРТ НААДАМ”-д 66 багийн 425 алба хаагч оролцож байна

2023 оны 6 сарын 03

Arslan.mnБаянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран нөхөрсөг спортын наадмыг 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өмнө нь дүүргийн хэмжээнд прокурор, цагдаагийн хамтарсан спорт тэмцээн, өдөрлөг зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд энэ удаагийн нөхөрсөг наадмаар дамжуулан нийт алба хаагчдынхаа оролцоог бүрэн хангах, эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөнд уриалах зорилготой аж.

Өнөөдөр (2023.06.03) тус спорт наадмын нээлтийн үйл ажиллагаа Хүч спорт хороон дээр болж байна. Нээлтийн арга хэмжээнд БЗД-ийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцог, Цагдаагийн газрын дарга П.Очбадрах болон прокурор, цагдаагийн алба хаагчид оролцлоо.

Arslan.mnТэмцээнийг нээж БЗД-ийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцог хэлэхдээ “Иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалахад прокурор, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Иймд хоёр байгууллагын хамтарсан нөхөрсөг спортын наадмыг зохион байгуулж байна. Цаашид уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байя хэмээн санал нэгдсэн. Спорт наадмаараа дамжуулан бүх алба хаагчдын оролцоог эрх, тэгш хангахыг зорилоо. Дараа дараагийн жилд спортын төрлөө нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээнд зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Хоёр байгууллагын алба хаагчдын хувьд Ковид, ажлын ачааллаас үүдэн сүүлийн 3 жил спорт наадам, тэмцээн, зааланд тоглож амжаагүй өдийг хүрчээ. Тиймээс тэмцээнд оролцож буй бүх алба хаагч, тамирчдадаа амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Arslan.mnТэмцээний үеэр БЗД-ийн Цагдаагийн газрын дарга П.Очбадрах хэлэхдээ “Дүүргийн Прокурорын газрын санаачилгаар цагдаагийн газар хамтран спортын 6 төрөлд 66 багийн 425 алба хаагчид оролцож байна. Спортын төрлүүдэд оролцож буй алба хаагчдын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулдаг, зөрчил, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг, нэг ёсондоо эрх нь зөрчигдсөн иргэний эрх ашгийг хамгаалахын төлөө үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, зөрчлийн байцаагч, хэсгийн байцаагч, хорооны байцаагч нар оролцож байгаагаараа онцлог. Прокрорын газраас мөн хяналтын прокурорууд, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг прокурорууд оролцож байна. Хоёр байгууллагын зүгээс иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, зэргээр олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. БЗД-ийн хувьд ачаалал хамгийн өндөртэй дүүрэг. Гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал хүнд. Ийм үед хоёр байгууллагын хамтын ажиллагаа маш чухал ач холбогдолтой. Энэ удаагийн спорт наадмаараа бүх алба хаагчдынхаа оролцоог хангах, ажлын ачааллаас болоод өөрсдийн эрүүл мэндээ анхааралгүй орхигдуулах явдал байдаг учраас дасгал, хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгон хэвшүүлээсэй хэмээн уриалж байгаа юм” гэлээ.

Уг спортын наадам өнөөдөр орой шилдэг баг, тамирчидаа тодруулснаар өндөрлөх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647759
3 эможи

keyboard_arrow_up