Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу ЭМЭГТЭЙ ОФИЦЕРУУДЫН нэгдсэн уулзалт боллоо

2023 оны 6 сарын 02

Arslan.mnЦагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй залуу офицеруудын нэгдсэн уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалт өнөөдөр /2023.06.02/ Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хурлын танхимд болсон бөгөөд уулзалтыг нээж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат үг хэлэв.

Нэгдсэн уулзалтаар “Эмэгтэй алба хаагчдын эрх”, “Эмэгтэй алба хаагчдын манлайлал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 410 алба хаагч танхим болон цахимаар хамрагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647755
0 эможи

keyboard_arrow_up