ЦЕГ: 5 настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг ПРОКУРОРТ хүргүүлсэн

2023 оны 6 сарын 02

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан гэдэг мэдээлэл гарсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Тавдугаар сарын 31-ний өдрийн 23:30 цагт "Хамтран амьдрагч маань таван настай хүү бид хоёрыг зодчихлоо" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдогч 28 настай "Б"-г эрүүлжүүлэхэд саатуулсан.

Харин хохирогч болох 27 настай эмэгтэй "Ц" болон түүний хүү 5 настай "Т" нарын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч эмчийг томилоод байна. 

Цагдаагийн байгууллагаас  уг хэрэгт холбогдогч "Б"-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647736
1 эможи

keyboard_arrow_up