ЦЕГ-аас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэн ХҮҮХЭД БАГАЧУУДАА баярлууллаа

2023 оны 6 сарын 01

Arslan.mn

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах зорилгоор өнөөдөр /2023.06.01/ ”Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо нар үг хэлэв.

Arslan.mn

Энэхүү өдөрлөгийн үеэр Онцгой байдлын ерөнхий газраас шүхэрт үзүүлбэр үзүүлж, Дотоодын цэргийн штаб, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэгт болон нохойт үзүүлэх тоглолт сонирхуулж, морьт, мотоцикл, автомашины парад боллоо. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, дуучин Ч.Уранхолбоо, Г.Уянгадарь, А.Эрдэнэцэцэг, Б.Бат-Энэрэл, Ц.Мичидмаа, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын  уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөгийн үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дуу, бүжиг, унадаг дугуй, буухиа тэмцээн, гар зургийн уралдаан, дартсын тэмцээн, олс таталтын тэмцээнүүд болж, амжилттай оролцсон хүүхэд, багачуудыг шагнаж урамшуулсан юм.

Arslan.mn

“Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгийн энэ жилийн онцлог нь тусгай хэрэгцээт хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж, зайлшгүй шаардлагатай хүүхдэд хөтөч цагдаа нар тусалж, дэмжлэг үзүүлж байв.

Нийт хүүхэд, багачууд та бүхэндээ “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе!

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647734
0 эможи

keyboard_arrow_up