Хоёр намын үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаалаа

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаас намын гишүүд гэх 336 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Мөн намын гишүүд гэх 522 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, гуравдугаар сарын 11-ний өдрийн нам үүсгэн байгуулах Их Хурал Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу явагдсан гэдэг нь ирүүлсэн баримтын хүрээнд хангалттай тогтоогдоогүй буюу холбогдох баримтуудын бүрдэл дутуу гэх үндэслэлээр Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаахаар тогтов гэж Дээд шүүхээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647698
1 эможи

keyboard_arrow_up