Үхрийн махны үнэ 4000, хонины мах 2500 төгрөгөөр нэмэгджээ

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 8.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өсжээ. Түүнчлэн ямааны ястай махны үнэ хамгийн их нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ямааны ястай махны үнэ дунджаар 11 664 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 12 658 төгрөг болж өсжээ. Харин хонины махны үнэ өмнөх долоо хоногоос бараг 500 төгрөгөөр өсөж, 16 533 төгрөг болжээ.

Уг үзүүлэлтийг дөрөвдүгээр сартай харьцуулахад 2500 төгрөгөөр өссөн дүн юм. Үхрийн цул махны үнэ килограмм нь өмнөх долоо хоногоосоо 352 төгрөгөөр нэмэгдэж, 21 852 төгрөг болов. Өөрөөр хэлбэл, үхрийн цул мах өмнөх сартай харьцуулахад 4000 орчим төгрөгөөр нэмэгджээ. 

Мөн байцай, хүрэн манжин, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногоос 150-234 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин энэ долоо хоногт задгай сүүний нэг литрийн үнэ 47 төгрөгөөр, өндөгнийх 13 төгрөгөөр буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647697
1 эможи

Заас
2023-05-31 19:00
Хохин арчаагүй 76 хулгаачдаа толгой дээр суулгасан лалрууд бид хохинэээ бидниил сонголт хохин лалруудаал гэхээс
иргэд
2023-05-31 12:32
Мал өчнөөн саяар өссөн юм чинь махны үнэ өсөлгүй яахав,харинч гайгүй өссөн юм биш үү? Долоон сарын нэгнээс цалин тэтгэвэр нэмэх сургаар махны үнэ тэнгэрт хадах биз?
Зочин
2023-05-31 12:03
mah gargahaa boliochee gadagshaa
keyboard_arrow_up