ШУУРХАЙ: Согтуу ээж нь анзаараагүй 1 настай охин хээр хоносон байжээ

2023 оны 5 сарын 31

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хөдөө гэрээсээ гараад алга болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас Онгцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны 05 сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон.

Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч олдсон охиныг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
647694
4 эможи

Зочин
2023-05-31 11:47
Эхийг...
keyboard_arrow_up