Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “ДУАТЛОН”-ы тэмцээн болж байна

2023 оны 5 сарын 31

Arslan.mnДотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуатлоны спортыг сурталчлах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “Дуатлон”-ы тэмцээнийг өнөөдөр /2023.05.30/ зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 27 анги, байгууллагын 140 гаруй алба хаагч, гурван насны ангилалд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээн Налайх дүүргийн 5 дугаар хороо Тоньюкукын гэрэлт хөшөөний дурсгалт газрын байрлалд зохион байгуулагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647687
0 эможи

keyboard_arrow_up