Иргэн: 70 гаруй сая малтай гэдэг хэр нь яагаад мах ийм үнэтэй байдгийг ойлгохгүй байна

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Хүнсний зах, дэлгүүрүүдэд махны үнэ өндөр байна. Тодруулбал, махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн цул мах 22 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Жил бүрийн хавар махны үнэ нэмэгддэг ч энэ жилийнх шиг үнэтэй байсан нь үгүй гэж байв.

Иргэн Н " Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад жижиглэнгийн хонины ястай махны үнэ 15000 мянган төгрөг байсан бол хонины цул мах 15-16 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах 22000 төгрөг бол, үхрийн цул мах 24.500 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 12000 мянган төгрөг байна. Ямааны ястай мах 11000 төгрөг, цул мах 11.500 мянган төгрөг байна. Мах хэтэрхий үнэтэй байна. Монгол Улс 70 гаруй сая малтай гэдэг хэр нь яагаад мах ийм үнэтэй байдгийг ойлгохгүй юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647672
1 эможи

Зочин
2023-05-31 12:02
hytaduud tednii gar holuud ondor uneer avaad chich alaad bnaa bidniig
Зочин
2023-05-31 12:01
mahnii exportiig ulirlaar horihgui bol heden hytadiin togloom bolj tuildlaa
keyboard_arrow_up