ТАЛАРХАЛ : “Ном уншуулах“ гэж гараад сураггүй алга болсон иргэнийг дрон, эрэлч нохой ашиглан ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
2023 оны 5 сарын 30
Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах "Хаалган уул"-нд ном уншина гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэний талаар ар гэрийнх нь зүгээс Цагдаагийн байгууллагад ханджээ.
Ингээд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас 50 гаруй алба хаагч, эрэлч нохой, дрон ашиглан бүтэн хоёр өдөр тасралтгүй эрэн хайх ажиллагааг явуулсны үр дүнд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тухайн иргэний гэр бүл, үр хүүхэд нь эцгийг нь олж өгсөнд баярлан, тус аймгийн цагдаагийн газрын хамт олонд талархаснаа илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

9

3



1



2

2
647668
17 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс