Ж.Сүхбаатар: Би хүн амьтанд байтугай гадаад дотоод дахь томилолтод нэг ч төгрөг зараагүй сайд шүү. Нэг ч төгрөг зарцуулаагүй

2023 оны 5 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Би гадаад дотоодын томилолтод нэг ч төгрөг зараагүй сайд" гэдгийг хэлэв. 

Тэрээр "Түгжрэлийг бууруулахад мөнгө зарцуулж байгаа нь мөнгийг хөрөнгө оруулалт биш гэж ярих нь буруу. Сургууль цэцэрлэг, байшин, автомашин зэргээс үүдэж түгжрэл үүсдэг. Одоо түгжрэлийг бууруулахад тавигдаж байгаа мөнгө зам, гүүрэн байгууламж барих, газар чөлөөлөхөд хөрөнгө оруулж байгаа хэрэг.

Түүнээс биш Сүхбаатар түгжрэл гэсэн нэрийдлээр өөртөө мөнгө аваад, зарцуулсан зүйл биш" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647654
0 эможи

keyboard_arrow_up