Унадаг дугуйн ослын улмаас 61 хүүхэд хөнгөн гэмтэж, гурван хүүхэд АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн онд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртсөн 64 тохиолдол гарсан. Ослын улмаас 61 хүүхэд хөнгөн гэмтэж, гурван хүүхэд амиа алджээ. Харин энэ оны эхний дөрвөн сард нийт 182 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Ослын улмаас 196 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр бэртэж, долоон хүүхэд амь насаа алджээ.
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхэд багачууд явганаар хөдөлгөөнд оролцох, харгалзах хүнгүйгээр унадаг дугуйтай явах нь нэмэгдэж байна. Тэгвэл дөрөвдүгээр сар гарснаас хойш унадаг дугуйтай холбоотой 11 осол бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй хэсгээр дугуйтай явах, зорчих хэсгийг голлож оролцох зэрэг шалтгааны улмаас хүүхдүүд машинд мөргүүлж цаашлаад амь насанд нь аюул учирч буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.









