П.Ганхүү: Төр хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ боомтын төмөр замын бүтээн байгуулалт

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Шивээхүрэн-Сэхэ” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлсэн билээ.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК Гүйцэтгэх захирал П.Ганхүү: 

- Төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан компани байгуулан оролцож, улмаар тус төмөр замыг 6 жил тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсний дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлнэ.

Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани хөрөнгө оруулалтад оролцож байна. Энэхүү бүтээн байгуулалт нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцолъё.

 “Шивээхүрэн” боомтын хил холболтын төмөр замаа эхэлж бариад, боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогтой бүтээн байгуулалт болно. БНХАУ-ын Сэхээ төмөр замын өртөө нь хоёр улсын хилээс 2-3 км зайд байрладаг.

“Шивээхүрэн-Сэхэ” чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт цогцоор дөрвөн сарын хугацаанд барихаар төлөвлөсөн бол БНХАУ-ын талаас хилийн холболтын төмөр зам барих хугацааг нэг сараар наашлуулах боломжтой гэж мэдэгдсэн.

Иймээс Монгол Улс-БНХАУ-ын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт нь манай талын бүтээн байгуулалт, ажлын явц, үр дүнгээс шууд хамааралтай юм....” хэмээн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647635
0 эможи

keyboard_arrow_up