GS25 дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэв үү

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

"GS-25" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан.

Мөн тэрбээр хэл амаар доромжлохоос гадна хутга барьж, дайрч буй бичлэг нь ч цацагдсан юм. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 

Тэгвэл үйлчилгээний ажилтантай зүй бус харьцсан гэх иргэн Д.Нямаа нь  Боловсрол судлаачдын холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд  залилангийн хэргээр шүүхээс 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан аж.

Тодруулбал, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг хуурамчаар үйлдэн 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг цагдан хоригдсон 474 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцсон учир жил орчмын өмнө суллагдсан аж.

Шийхийн шийдвэрийн эндээс үзэх боломжтой. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
9
647622
18 эможи

Baagii
2023-05-30 12:16
Dassan gazaraa vgvildeg bizdee xuurxuu
j
2023-05-30 12:12
busdaas soyl shaardsan hun ehleed uuruu soyltai bdag yum shuu ajaa
Иргэн
2023-05-30 12:07
Ялтан бол ялтан зангаараа л байдаг юм байна Даанч жирийн хүнээс гарамгүй үг,үйлдэл гаргаад байсан юмаа.
keyboard_arrow_up