ЦЕГ: “Криптовалют ашиглаж үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа

2023 оны 5 сарын 30

Arslan.mnЦагдаагийн байгууллагаас криптовалют ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах арга зүй, анхаарах асуудал, урьдчилан сэргийлэх зорилгоор “Криптовалют ашиглаж үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сургалтыг өнөөдөр /2023.05.29/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулав. 

Arslan.mn

Энэхүү сургалтад мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх чиг үүргийн 562 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, урьдчилан сэргийлэх гадаад орны сайн туршлага нэвтрүүлэх, хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн юм.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье!

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647605
0 эможи

keyboard_arrow_up