Замын-Үүд сумыг газны үнэрт автуулсан компанийн үйл ажиллагааг ЗОГСООЖЭЭ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг "Трансгейт интернэшнл" ХХК үйлдвэрийн тоног төхөөрөмжөө буруу угсарснаас үүдэж агаарт газ тархаж Замын-Үүд сумыг газны үнэрт автуулжээ.

Тус байгууллагын хариуцлагагүй байдлаас үүдэж Замын-Үүд сумын иргэд газны үнэрт автаж, санаа зовниж, бухимдаж буйгаа цахим орчинд ихээр илэрхийлсэн билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Замын-Үүд сумын Онцгой байдлын газрын дарга Г.Бат-Эрдэнээс тодруулахад "Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн үйлдвэрлэлийн явцад газ цацагдсан асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан сумын онцгой комиссоос 5-р сарын 28-ны өглөөний 08 цагийн үед тухайн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Иргэдийн зүгээс өнөө өглөөний 9 цагийн орчимд "Газ үнэртсээр байна" гэх гомдол гаргасны дагуу шалгахад тус байгууллагын орчимд бага зэргийн газ үнэр үнэртэж байгаагаас бусад орчинд агаарын байдал хэвийн, тус аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогссон хэвэндээ байсан. Аймгийн онцгой комиссоос Цаг уур, орчны шинжилгээний газар, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн цагдаагийн газрын экологийн алба зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, хэргийн газар дээр ажиллаж байна. Замын-Үүд сумын иргэдийн дунд эрүүл мэндээрээ хохирсон болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэн одоогоор байхгүй байна" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
647590
4 эможи

Bayaraa
2023-05-29 17:51
Novsniin mergejiin hyanaltiinhan,hudal dugnelt hiigeed,hahuul avsan daa!!!.
keyboard_arrow_up