ШЕЗ: Нүүрсний хулгайн гэх НЭГ Ч ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЭЭГҮЙ, нэр бүхий 23 хүнд арга хэмжээ авсан

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс (2023.05.29) олны анхаарал татаж буй зарим хэргүүдийн шүүх шийдвэрийн явцаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа хөгжиийн банкны болон нүүрсний хулгайн гэх хэргийн талаар ярихдаа "Хөгжлийн банкны шүүх хурал есөн үе шаттай болох ёстой. Өдгөө дөрөв дэх шат нь үргэлжилж байна. Харин нүүрсний хэрэгт холбогдуулан прокурорын саналаар нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжээгүй байна. Харин прокурорын саналаар нэр бүхий өндөр албан тушаалтнуудын хилээр гаргахыг хориглосон" гэлээ.

Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайн гэх алив хэрэг шүүхийн шатанд шилжээгүй байна.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647587
0 эможи

keyboard_arrow_up