ШҮҮХ: Иргэн Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурлын хугацааг товлоогүй байна
2023 оны 5 сарын 29
Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийн талаар тодруулахад " Хан-Уул дүүргийн шүүх иргэн Мөнх-Эрдэнэд хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлсэн. Мөнх-Эрдэнэ нарын таван хүн холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Гэхдээ шүүх хуралдаан хараахан товлогдоогүй байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны гомдлыг шүүхээр хэлэлцэх хугацааг 30 хоногт багтаан явуулах ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647577
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс