Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс (2023.05.29) олны анхаарал татаж буй зарим хэргүүдийн шүүх шийдвэрийн явцаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар тодруулахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан " Ц.Хуланг шүүх шүүгч нь Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа. Тиймээс Хөгжлийн Банкны хурал дуустал цагдан хоригдсон хэвээр байх юм байна. Нууцад хамаарах мэдээлэл тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647575
1 эможи

keyboard_arrow_up